Өнөөдөр зохион байгуулагдаж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үеэр МоАХ-ны барьцаанд тавьсан барилгыг барьсан Бэсон ХХК-ийн захирал Д.Батжаргал өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “2019 онд "Пирамид-Орд" гэх захиалагч компани Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нар дунд байна. Энэ компани Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл аваад надаар барилгаа бариулчихсан. Харин төлбөрөө төлөөгүй. Гэтэл надаар бариулсан 296 айлын орон сууцаа зарчихсан. Гэсэн мөртлөө мөнгөө төлөөгүй байна гэхээр гайхаж байна. Энэ талаар өмнө нь Хөгжлийн банканд хандаж байсан.
Гэтэл захиалагч компани маань барилгаа өөрөө барьчихсан гээд яваад байна. Захиалагч маань өөрөө гүйцэтгэгч болчихсон улсын комиссид хандаж. Энэ компани улсаас авсан өрөө өгөөгүй. Барьсан компанидаа төлбөрөө төлөөгүй. 296 айлын үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байхад шүүх энэ компанийн талд ороод байгаа нь маш хачирхалтай байна. МоАХ-ны байрны талаар ч сонссон. "Пирамид-Орд" цаанаа маш том артай байна. Ийм илэрхий байхад иргэдийг хохироосон талаар нь ер ярилцахгүй байна” гэв.