УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкнаас авсан зээл төлүүлэх ажлын хэсгийн гишүүд болон сэтгүүлчидтэй уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн Олон талын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбумын өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбумын өр барагдуулах амлалт аваад ажиллаж байгаа юм байна.
АТГ-т 10, ЭЦГ-т гурав, дүүргийн цагдаад хоёр, шүүх дээр 25 хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгаад явж байгаа юм байна.
Ажлын хэсэг энэ сарын 21-ний байдлаар эцсийн дүгнэлт гаргаснаар байнгын хороо хуралдаад нээлттэй сонсгол хийнэ. Нээлттэй сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх ёстой. Шүгэл үлээгч сэтгүүлчдээ сонсгол зохион байгуулалтын ажлын хэсэгт орж ажиллах санал тавьж байна. Ажлын хэсэг 22 хүнтэй ажиллаж байна. Сангийн яам Монголбанк тус ажлын хэсэгт багтсан байгаа" гэлээ.