Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-т шалгуулахаар хандлаа

Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-т шалгуулахаар хандлаа

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамтаар АТГ-д хүлээлгэн өглөө. 

Тэрбээр энэ үеэр "Ж.Соронзон нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгийн нэр дээр бүртгэлтэй "Эрхга" компанитай түрээсийн гэрээ байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны дуусах хүртэлх хугацаанд нэг тэрбум 920 сая 987 мянган төгрөгийг шилжүүлж байсан баримтыг холбогдох түрээсийн гэрээний хамт хүргүүлж байна. 2015-2021 оныг хүртэлх хугацаанд III сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр таван тэрбум гаруй төгрөгийг шилжүүлж, авлигын эсрэг хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож гэм буруутай эдгээдийн хууль бусаар олсон орлогыг татан төвлөрүүлж, дээрх хүмүүст хуульд заасан хатуу хариуцлагыг тооцно гэж маш итгэж байна. 

Ж.Солонго захирал нь дээрх төрийн өмчийн сургуулийн данснаас дээрх их хэмжээний мөнгийг шамшигдуулахдаа  маш ноцтой зөрчлүүдийг гаргасан байдаг. 

  1. Монголын төрийн хяналт шалгалтын байгууллагын ажилтнуудыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх, өөрийн гэм буруутай үйлдлийг нуун дарагдуулах санаа зорилгоор төрсөн дүү Ж.Содбилэгийн овгийг өөрчилсөн. 
  2. "Эрхга" компанийн захирал Ж.Содбилэг болон нягтлан бодогч Болормаа нарын гарын үсгийг өөрийн удирдлага доорх хүмүүсээр хуурамчаар дуурайлган зуруулж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн байна. 
  3. "Эрхга" компанитай түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр тогтоосон.
  4. Ямар ч сонгон шалгаруулалт, тендер зарлахгүйгээр шууд "Эрхга" компанитай гэрээ байгуулсан. 
  5. Ж.Соронзон нь нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэрт суусных нь дараа III сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч 10 сая төгрөгөөр цалинжуулсан" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө