Х.Баттулгыг МоАХ-ын тэргүүнээс нь “мултлах” акцыг эхлүүлжээ

Х.Баттулгыг МоАХ-ын тэргүүнээс нь “мултлах” акцыг эхлүүлжээ

Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн гэдэг.

Харин 2000 оноос эхлэн МоАХ-г өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж байгаа аж. Гэтэл тус холбооны дүрмэнд “холбооны тэргүүнийг 3 жилийн хугацаатай сонгож, энэ хугацаатай дахин нэг удаа улираан ажиллуулж болно” гэх утгатай зохицуулалт байдаг байна.

Гэтэл Х.Баттулга тус холбоог 20 орчим жил удирдаад байгаа аж.

Харин сүүлийн үед МоАХ-ны эзэмшилтэй Хан-Уул дүүрэгт байх газрыг “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкны барьцаанд тавьсан гэх асуудал олны анхааралд ороод байгаа юм. Тэгвэл тус холбооны анхдагч гишүүд болох Д.Сосорбарам нарын иргэд нэгдэж, “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулах бэлтгэл ажилдаа орсон аж. Тэд тус онц их хурлаа энэ сарын 18 /2022.02.18/-ны өдөр хийхээр төлөвлөөд байгаа ажээ.