Б.Батцэцэг сайд ОХУ-д айлчлах үеэрээ 41 сая төгрөгийн алт, мөнгөн гулдмай, 18 сая төгрөгийн зоос зэргийг бэлэглэжээ

Б.Батцэцэг сайд ОХУ-д айлчлах үеэрээ 41 сая төгрөгийн алт, мөнгөн гулдмай, 18 сая төгрөгийн зоос зэргийг бэлэглэжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг багтсан билээ. Тэгвэл Б.Батцэцэг сайд тус айлчлалын хүрээнд алт, мөнгөн гулдмай, зоос зэргийг хийлгэж ОХУ-руу авч явжээ. Тодруулбал,

  • 41 сая төгрөгийн үнэ төлбөр бүхий “Чингис хаан” алт, мөнгөн гулдмай
  • 18 сая төгрөгийн үнэ бүхий алт, мөнгөн зоос, зоосны хайрцаг
  • 8 сая төгрөгийн үнэ бүхий ноолууран бүтээгдэхүүнийг айлчлалаар бэлэглэсэн байна.

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ашиглагдах бэлэг дурсгалын зүйлийг Төрийн ёслолын алба хариуцдаг. Харин дээр дурдсан алтан гулдмай, зоос зэргийг Гадаад харилцааны яам дипломат ёслолын хүрээнд бэлэглэсэн бололтой. 

Алт, мөнгөн гулдмай хийлгүүлсэн баримт

18 сая төгрөгийн үнэ бүхий алт, мөнгөн зоос, зоосны хайрцаг хийлгэсэн төлбөрийн баримт

8 сая төгрөгийн үнэ бүхий ноолууран бүрээгдэхүүн авсан төлбөрийн баримт