С.Энхболд: Тавдугаар сарын 01-ны өдрөөс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулна

С.Энхболд: Тавдугаар сарын 01-ны өдрөөс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулна

Засгийн газар өнөөдөр /2022.02.16/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ " Манай улсын хувьд иргэн бүрийн хоёр жил тутамд иргэдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг.

Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байдаг.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө