Ч.Номин: Соёлын яамны дэмжлэгтэйгээр Каннын фестиваль, Венецийн биеннальд оролцох боломж бүрдлээ

Ч.Номин: Соёлын яамны дэмжлэгтэйгээр Каннын фестиваль, Венецийн биеннальд оролцох боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Соёлын сайд Ч.Номин "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэлхийн нэр хүнд бүхий хамгийн том гэж нэрлэгддэг кино урлагийн салбарын Каннын фестиваль, дүрслэг урлагийн салбарт томоохонд ордог Венецийн биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дээрх салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадамд Соёлын наадмын дэмжлэгтэйгээр оролцох боломж бүрдэж байгаа юм.

Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэлээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө