УИХ-ын сонгуульд унасан Х.Мандахбаяр орон нутагтаа ялагдсан Өмнөговийн МАН-ын хорооны дарга болжээ

УИХ-ын сонгуульд унасан Х.Мандахбаяр орон нутагтаа ялагдсан Өмнөговийн МАН-ын хорооны дарга болжээ

Эрхт Монгол группийн эзэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдож, өчигдөр /2022.02.17/ тамга, тэмдгээ гардаж авсан байна.

Сонирхуулахад, Х.Мандахбаяр УИХ-ын 2020 оны сонгуулиар Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдөөд ялагдал хүлээсэн юм. Иймд түүнийг МАН-аас ямар нэгэн албан тушаалд томилоогүй гэдэг. Энэ жишиг МАН-ын бусад гишүүдэд ч үйлчилсэн байдаг. Харин 2020 оны орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн МАН-ын хороо мөн л ялагдал хүлээж, АИТХ-даа олонх болж чадаагүй. Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан Х.Мандахбаяр, орон нутгийн сонгуульд ялагдсан Өмнөговийн МАН-ын хороог удирдахаар болжээ.