LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулав

LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулж байна. 

Тус 428 хүүхэд нь Монгол орны 21 аймаг 9 дүүргээс сонгогдсон манлайлагчид сурагчид юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газар “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-ыг баталсан Журмыг энд дарж үзнэ үү.  Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ. Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.:

ШУУД ҮЗЭХ: