Х.Баттулга гадаадад байж болзошгүй байгаа тул түүнтэй “цахимаар уулзъя” гэсэн хүсэлт тавьжээ

Х.Баттулга гадаадад байж болзошгүй байгаа тул түүнтэй “цахимаар уулзъя” гэсэн хүсэлт тавьжээ

Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн гэдэг.

Харин 2006 оноос эхлэн МоАХ-г өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж байгаа аж. Гэтэл тус холбооны дүрмэнд “холбооны тэргүүнийг 3 жилийн хугацаатай сонгож, энэ хугацаатай дахин нэг удаа улираан ажиллуулж болно” гэх утгатай зохицуулалт байдаг гэх мэдээлэл бий. Гэтэл Х.Баттулга тус холбоог 20 орчим жил удирдаад байгаа аж.

Тэгвэл тус холбооны анхдагч гишүүд болох Д.Сосорбарам нарын иргэд нэгдэж, “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулах бэлтгэл ажилдаа орсон тэд тус онц их хурлаа маргааш /2022.02.18/ хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Улмаар “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-тай холбогдуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга уулзах гэсэн боловч, тэрээр гадаад явсан байж болзошгүй байгаа тул “цахимаар уулзъя” гэсэн хүсэлтийг гаргаад байгаа ажээ.