МАН-ын Хяналтын ерөнхий хороо маргааш хуралдана

МАН-ын Хяналтын ерөнхий хороо маргааш хуралдана

МАН-ын Хяналтын ерөнхий хороо маргааш 11.00 цагаас хуралдахаар болжээ.

Хурлаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар хуралдах юм байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан эргүүлэн төлөөгүй. Мөн авлигалын хэргээр шүүхээс ял авсан. Гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр шийдүүлсэн гишүүдээ намаас хөөнө. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд ч нэр дэвших эрхгүй болно" гэж мэдэгдсэн билээ.