“Х.Баттулгыг мултлах” МоАХ-ны онц 5 дугаар их хурал өнөөдөр болох ажээ

“Х.Баттулгыг мултлах” МоАХ-ны онц 5 дугаар их хурал өнөөдөр болох ажээ

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны удирдлагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж буй. Тэгвэл тус холбоог үүсгэн байгуулсан Д.Сосорбарам тэргүүтэй иргэнд нийлж, өнөөдөр /2022.02.18/ “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулахаар болсон талаараа мэдээлэл хийсэн.

Тус хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны танхимд 11:00 цагт эхлэх ажээ.

Сонирхуулахад, Тус холбооны дүрмэнд “холбооны тэргүүнийг 3 жилийн хугацаатай сонгож, энэ хугацаатай дахин нэг удаа улираан ажиллуулж болно” гэх утгатай зохицуулалт байдаг гэх мэдээлэл бий. Гэтэл Х.Баттулга тус холбоог 20 орчим жил удирдаад байгаа аж.