LIVE: МоАХ-ны онц 5 дугаар их хурал эхэлж, Х.Баттулга цахимаар оролцож байна

LIVE: МоАХ-ны онц 5 дугаар их хурал эхэлж, Х.Баттулга цахимаар оролцож байна

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны удирдлагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж буй. Тэгвэл тус холбоог үүсгэн байгуулсан Д.Сосорбарам тэргүүтэй иргэнд нийлж, өнөөдөр /2022.02.18/ “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулж байна. Тус хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна. 

Сонирхуулахад, Тус холбооны дүрмэнд “холбооны тэргүүнийг 3 жилийн хугацаатай сонгож, энэ хугацаатай дахин нэг удаа улираан ажиллуулж болно” гэх утгатай зохицуулалт байдаг гэх мэдээлэл бий. Гэтэл Х.Баттулга тус холбоог 20 орчим жил удирдаад байгаа аж.