Өчигдөр /2022.02.18/ иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.Тэгвэл түүнийг гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ТЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус асуудлаар ТЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээлэхдээ, “Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд өчигдөр болсон баривчилгааг тагнуулын байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэв.