ТОДРУУЛГА: Х.Баттулга Монголд байгаа тул түүнд МоАХ-ны хурлын урилга өгсөн. Гэтэл ирсэнгүй

ТОДРУУЛГА: Х.Баттулга Монголд байгаа тул түүнд МоАХ-ны хурлын урилга өгсөн. Гэтэл ирсэнгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сүүлийн 20 орчим жил удирдаж буй “Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны онц 5 дугаар их хурал”-ыг  өнөөдөр /2022.02.18/ тус холбооны зарим гишүүд нь зохион байгуулсан юм.

Бид энэ талаар МоАХ-ны гишүүнээс тодруулахад, “МоАХ-ны ерөнхий зөвлөлийн 21 гишүүнийг өнөөдрийн хурлаар баталж, ирэх зургадугаар сарын 01 /2022.06/-нээс өмнө МоАХ-ны Их хурлыг зохион байгуулахыг зохион байгуулна гэж тогтсон. Мөн энэ их хуралд МоАХ-ны үе, үеийн долоон даргаас тав нь оролцлоо. Харин Х.Баттулга Монголд байгаа тул түүнд уржигдар /2022.02.16/ урилга өгсөн. Гэтэл тэрээр МоАХ-ны хуралд ирсэнгүй. Мөн сахал н.Билэгт ирсэнгүй” гэсэн юм.

Харин зарим хэвлэлээр МоАХ-ны даргаар Д.Монголхүү сонгогдсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар эх сурвалж, “МоАХ-ны Их хурлаар Д.Монголхүүг тус холбооны даргад нэр дэвшүүлнэ гэсэн санал гарсан. Тэрээр энэ холбооны дарга болоогүй” гэсэн юм.