ФОТО: Х.Баттулга уран зургийн үзэсгэлэн үзээд, Монголд явна

ФОТО: Х.Баттулга уран зургийн үзэсгэлэн үзээд, Монголд явна

“Монгол Улсын Ерөнхийлөгч”-ийн албан тушаалаас буусныхаа дараа цөөн хэдхэн жүдо бөхийн тэмцээний үеэр олны өмнө нь харагдсан, Х.Баттулгыг Сингапурт амьдарч байж болзошгүй гэх мэдээлэл гарах болсон. Мөн түүний удирдаж байгаа Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрын асуудал Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон тул, түүнийг гадаад руу гарсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад буй. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголд байгаа ажээ. Тодруулбал, тэрээр МоАХ-ны 33 жилийн ойг тохиолдуулсан өнөөдөр /2022.02.20/ болж байгаа Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “Түүчээ цаг-3” уран зургийн үзэсгэлэнд Х.Баттулга оролцсон байна.

Сонирхуулахад, МоАХ-г Х.Баттулга 20 орчим жил удирдаж байгаа юм. Харин өнгөрсөн Баасан гараг /2022.02.18/-т МоАХ-ны хэсэг гишүүд хуралдаж, ирэх зургадугаар сард багтааж, "МоАХ-ны Их хурлыг зарлан хуралдуулна" гэж шийдвэрлэсэн билээ. Үүнийг МоАХ мөн хоёр хуваагдах нөхцөл бүрдлээ гэж хардах хүмүүс ч олон байгаа юм. 

"Түүчээ цаг" уран зургийн үзэсгэлэнд Х.Баттулга оролцов /2022.02.20/

"Түүчээ цаг" уран зургийн үзэсгэлэнд Х.Баттулга оролцов /2022.02.20/

"Түүчээ цаг" уран зургийн үзэсгэлэнд Х.Баттулга оролцов /2022.02.20/