ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаад шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн. Харин тэдний бүрэн эрхийг түр түтгэлзүүлэх эсэх асуудал нь удахгүй шийдэгдэх байх" гэх мэдээллийг өглөө. 

Ташрамд өгүүлэхэд, Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий Вестерн холд ХХК 28 сая ам.доллар, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий Түгээмэлтүмэн хишигтэн ХХК-д 18.5 тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн Шанх Майнинг ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.