Д.Монголхүү нар МоАХ-ны Их хурлыг ирэх сарын 07-нд хийхээр төлөвлөжээ

Д.Монголхүү нар МоАХ-ны Их хурлыг ирэх сарын 07-нд хийхээр төлөвлөжээ

Өнгөрөгч баасан гараг /2022.02.18/-т Д.Монголхүү, А.Цэрэнбат тэргүүтэй гишүүд Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Онц их 5 дугаар их хурлыг хийж, “МоАХ-ны ерөнхий зөвлөлийн 21 гишүүнийг баталж, ирэх зургадугаар сараас өмнө тус холбооны Их хурлыг хийнэ” гэж шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл тэд МоАХ-ны Их хурлыг ирэх гуравдугаар сарын 07 /2022.03.07/-ны өдөр хийхээр ярилцаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Учир нь 1990 оны энэ өдөр “улс төрийн товчоог огцруулсан анхны улс төрийг өлсгөлөн”-г МоАХ-ны гишүүд эхлүүлж байжээ. Харин МоАХ-ны тэргүүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга 20 орчим жил ажиллаж байгаа юм. Иймд өнөөдөр /2022.02.21/ МоАХ-ны зарим гишүүд мэдээлэл хийж, “Д.Монголхүү, А.Цэрэнбат нарыг МоАХ-ны нэрийг ашиглаж байна хэмээн цагдаад өгч байгаа” гэх утгатай мэдээлэл хийсэн.  Тэгвэл Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ны гишүүд тус холбооны Их хурлын ирэх гуравдугаар сарын 07-ны өдрөөс өмнө хийхээр төлөвлөөд байгаа гэх мэдээлэл байна.