Тагнуулын хэргээр баривчлагдсан Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр Г.Баасан ажиллаж байна

Тагнуулын хэргээр баривчлагдсан Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр Г.Баасан ажиллаж байна

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ сарын 18-ны өдөр /2022.02.18/  Тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

ТЕГ-аас энэ талаар мэдээлэл өгөхдөө "Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд хоёрдугаар сарын 18-ны өдөр /2022.02.18/ болсон баривчилгааг тагнуулын мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд  прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэсэн.  Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр Монголын ахмадын холбооны тэргүүн асан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан ажиллаж байгаа аж. Түүнтэй холбогдож зарим зүйлийг тодруулахад "Нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгч болохгүй. Прокурорын зөвшөөрөлтэй ярина. Хуулийн хариуцлагатай учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.