Хөвсгөлийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг огцруулах яриа гарчээ

Хөвсгөлийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг огцруулах яриа гарчээ

Архангай аймгийн ИТХ өнгөрсөн долдугаар сард /2021.07/ хуралдаж Д.Золжаргалыг аймгийн Засаг даргаас огцруулсан. Мөн Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал өнгөрсөн арванхоёрдугаар сард хөндөгдөж бөөн маргаан, мэтгэлцээний эцэст огцруулалгүй авч үлдсэн байдаг. 

Энэ тухай мэдээллийг ЭНД дарж унших. Тэгвэл ойрноос Хөвсгөл аймгийн ИТХ-ынхан аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангаа огцруулах асуудлыг ярилцаж эхэлсэн байна. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд АН есөн аймагт ялалт байгуулсан. Үүний нэг нь Хөвсгөл аймаг. Ингээд Засаг даргаараа Ш.Идэрбаясгаланг томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэрийг нь хүргүүлсэн ч батламжлахаас татгалзаж байсан удаатай.  

Эцэст нь өнгөрсөн арванхоёрдугаар сард тус аймгийн ИТХ хуралдаж Ш.Идэрбаясгаланг дахин нэр дэвшүүлж байсан удаатай. Үүний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард түүнийг батламжилсан байдаг.