Д.Монголхүү: Х.Баттулгыг Ардын намын даргын зөвлөх хийж буйд зэвүү хүрч байна. Үзэлцэнэ

Д.Монголхүү: Х.Баттулгыг Ардын намын даргын зөвлөх хийж буйд зэвүү хүрч байна. Үзэлцэнэ

Өнгөрөгч баасан гарагт /2022.02.18/ Д.Монголхүү, А.Цэрэнбат тэргүүтэй гишүүд Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Онц 5 дугаар Их хурлыг хийж, “МоАХ-ны ерөнхий зөвлөлийн 21 гишүүнийг баталж, ирэх зургадугаар сараас өмнө тус холбооны Их хурлыг хийнэ” гэж шийдвэрлэсэн байдаг. 

Энэ дагуу тэд МоАХ-ны Их хурлыг ирэх гуравдугаар сарын 07-ны өдөр /2022.03.07/ хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Уг хурлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг МоАХ-ны тэргүүнээс чөлөөлөх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Х.Баттулгын хувьд МоАХ-ны тэргүүнээр 15 жил ажиллаж байгаа бөгөөд А.Цэрэнбат, Д.Монголхүү тэргүүтэй гишүүд түүнийг хариуцлагагүй ажилласан, дүрэм зөрчсөн зэрэгт буруутгаж ажлаа өгөхийг шаардаж буй. Харин Х.Баттулга нь үүнийг эсэргүүцэж байгаа гэх. 

Энэ талаар МоАХ-ны Их хурлын ерөнхий зохицуулагч Д.Монголхүү, Ардчилсан намын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нартай ярилцлаа.  Ташрамд дурдахад,  1990 оны гуравдугаар сарын 07-ны өдөр “улс төрийн товчоог огцруулсан анхны улс төрийг өлсгөлөн”-г МоАХ-ны гишүүд эхлүүлж байжээ. 

 -Д.МОНГОЛХҮҮМоАХ-НЫ 2000 ОНООС ӨМНӨХ БҮХ АРХИВЫГ УСТГАСАН БАЙНА-

-Д.Монголхүү та МоАХ-ны гишүүн мөн үү?

-Би 1999 онд 16 настай гишүүнээр элссэн. Манай ээж намайг гишүүнээр элсүүлсэн.

-Таны ээжийг тэмцэгч, дайчин эмэгтэй гэдгийг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид андахгүй мэднэ?

-Авирмэдийн Хандсүрэн гэж эмэгтэй бий. МоАХ-ны хамгийн анхны бүртгэл эхлэхэд нэгдүгээрт бүртгүүлж байсан хүн. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс тухайн үед МУИС-ийн II байранд тус сургуулийн улс төрийн тэнхимийн багш С.Зориг агсны өрөөнд хуралддаг байсан  гэдэг. Тэр хуралд л оролцдог байсан хүмүүсийн нэг. Ардчилсан холбооны анхны хурлаар Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Анхны даргаар Э.Бат-Үүл ах харин нарийн бичгийн даргаар нь манай ээж томилогдож байсан түүхтэй. Өөрөө намын архивын бүртгэл хариуцдаг байсан болохоор хүүхдүүдээ насанд хүрэнгүүт нь МоАХ-ны гишүүнээр элсүүлж байсан.

Гэтэл таныг МоАХ-ны гишүүн биш гэж дүгнэх хүмүүс байна. Цаашлаад МоАХ-ны гишүүн биш байж дотоод үйл ажиллагаанд оролцож, Их хурлыг зарлаж дураараа авирлаж байна гэж шүүмжилж байна. Тиймээс цагдаад шалгуулахаар гомдол гаргасан шүү дээ.

-Намайг "МоАХ-ны гишүүн биш байж туг, далбаа дураараа ашигласан" гэсэн үндэслэлээр цагдаад шалгуулахаар өгсөн байна лээБи цагдаатай нь уулзаад “Намайг МоАХ-ны гишүүн биш байна гэдгийг тогтоосон хариуг чи өгсөн юм байна. Намайг МоАХ-ны гишүүн биш гэдгийг яаж тогтоосон юм” гэж асуусан. Гэтэл “Би МоАХ- руу чинь албан бичиг явуулаад хариу авсан” гэсэн

Тэгэхээр нь би “Гомдол гаргасан субъект рүү хүсэлт гаргаад ирүүлсэн хариунд нь үндэслэн намайг МоАХ-ны гишүүн биш гэдгийг тогтоочхож байгаа юм уу” гэсэн чинь “Тийм” гэсэн. Зүй нь МоАХ-ны архивыг шүүж үзэх ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор нэгэн ноцтой мэдээллийг хэлье. Миний мэдэж буйгаар 2000 оноос өмнөх МоАХ-ны архивыг устгасан байна. МоАХ гэх төрийн бус байгууллагын гэхээс илүүтэйгээр Монголын Ардчилсан хувьсгалын түүхийг устгасан байна. Тэгэхээр нөхөр Д.Монголхүү МоАХ-ны гишүүн мөн биш эсэхийг батлахын тулд 2000 оноос өмнөх архивыг шүүж үзэх ёстой байсан. Архивыг санаатай, санамсаргүй устгасан эсэхийг шалгах ёстой. Би энэ асуудлыг хөндөнө. Бүхэл бүтэн Ардчилсан хувьсгалын түүхийн архивыг устгана гэж юу гэсэн үг юм бэ.

Д.Монголхүү

-ӨЧИГДӨР ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ДАРАА Д.МОНГОЛХҮҮ БИД ХОЁРЫГ НЭГ, НЭГЭЭР НЬ ДУУДАЖ “АЛНА ШҮҮ” ГЭЖ ДАРАМТАЛСАН-

-Та хоёрын шаардлага МоАХ-ны дүрэм, журмын дагуу явагдаж байгаа юу. МоАХ-ны дүрмийн хэдийн хэд дэхь заалтыг үндэслэн та хоёр шаардлага тавиад байгаа вэ?

- А.ЦЭРЭНБАТ: Сая хоёрдугаар сарын 18-ны өдөр МоАХ-ыг анх байгуулсан хүмүүсийн зөвлөгөөнийг хийсэн юм. 33 жилийн хугацаанд МоАХ найман даргатай байсан. Одоогийн дарга Х.Баттулга найм дахь нь. Үүний өмнөх долоо дахь дарга нь С.Эрдэнэ байсан. Тэгээд Түвдэндорж, Түвдэн, Билэгт, Ц.Элбэгдорж, Зориг, Ц.Энхтүвшин гэсэн даргатай байсан. Энэ найман даргаас С.Зориг гуай нас барсан. Бусад нь сэрүүн тунгалаг байна. Саяын зөвлөгөөн дээр Х.Баттулга, Билэгт ирээгүй. Харин бусад дөрвөн дарга нь ирээд нэг нь цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн. Тэр хүмүүс энэ үеэр ярихдааМоАХ бол маш их тэмцэлтэй, хөдөлгөөнтэй улс төрийн байгууллага. Тиймээс нэг хүн 2-3 жил даргаар ажиллаад дараагийн хүндээ шилжүүлж өгнө шүү гэж явсаар 2007 онд Х.Баттулгад даргын ажлыг шилжүүлсэн ” гэсэн.

Х.Баттулга МоАХ-ны даргын ажлыг аваад 15 жил өнгөрсөн ч нэг удаа хурлаа хийгээгүй. Удирдах зөвлөлөө нэг ч удаа шинэчлээгүй, хэн яаж орсон нь мэдэгддэггүй, дүрэм нь маш нууц байсаар ирсэн.

Гэхдээ бид нар дүрмийг олж авсан. Миний мэдэж буйгаар нэг хүн гурав, гурван жилээр хоёр удаа л сонгогдох ёстой. Дүрмийг өөрчлөөгүй бол шүү дээ. Гэтэл 2015 оны Улсын бүртгэлд “Нэг үүсгэн байгуулагч, нэг Удирдах зөвлөлийн гишүүнтэй. Тэр нь Х.Баттулга байна” гэсэн өөрчлөлтийг хийсэн байдаг. Бид нар МоАХ-ыг яаж үүссэнийг мэдэж байгаа. 1990 онд бид нар ес, арван настай хүүхдүүд байсан. 2000 онд 17, 18 нас хүрч МоАХ-ны гишүүнээр элссэн. МоАХ анх үүсэхдээ эрх чөлөөний төлөөх залуусын хөдөлгөөн байсан. Тэр үед одоогийн Х.Баттулга, Ц.Элбэгдорж зэрэг залуус бүгд 27, 28 настай байсан. Хамгийн ахмад нь М.Энхсайхан 33 настай. Гэтэл одоо бид нар 40 хүрсэн. Энэ байгууллага хүн элсүүлэхээ байгаад 15 жил болжээ. Одоо бид нарыг зөвлөгөөн хийлээ гээд цагдаад өгч байна. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө анх гудамжны жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Гудамжны улс төрөөс ажлаа эхлүүлж байсан байгууллага шүү дээ. МоАХ-д байр, тамга  аль нь ч байгаагүй. Бид түүнийг нь булаацалдаагүй. Тэгэхэд бид нарыг гудамжныхан гэж нэрлэж байна. Тухайн үед манай ах нар гудамжнаас л улс төрөө эхлүүлж байсан. Гэтэл тэр цуглаан жагсаалыг нь хийсний төлөө бид нарыг цагдаад өгч байна. Үүнд нь эмзэглээд байна. Ах нар үзэл санаанаасаа ухраад байна. МоАХ-ны дарга Х.Баттулга нь коммунист намын зөвлөх хийж байна. Ийм зүйл хийж болох юм уу гэсэн шаардлагыг тавихаар бид хоёрыг дарамталж байсан.

Өчигдөр хэвлэлийн хурал дууссаны дараа бид хоёрыг нэг, нэгээр нь дуудаж “Аятайхан байгаарай. Араа бодож яваарай. Ална шүү” гэж сүрдүүлсэн.

-Хэн тэгэж сүрдүүлж байгаа юм?

-МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Пүрэвбаатар. Тэгэхээр МоАХ гэдэг байгууллага жагсаал хийж, шинэчилье гэсэн залуусынхаа амь насанд заналхийлж байна шүү дээ. Юун нөгөө хүний эрх. Коммунист дарангуйллын байдал руу оржээ. Би МоАХ-ны цагаан байр руу таван жил ороогүй байж байгаад өнөөдөр орлоо. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш тус байр руу ороход тун хэцүү болсон. Өчигдөр ороход Хойд Солонгосын дүр зураг шиг болжээ. Өнөөдөр залуус крипто валют, койн ярьж байхад аль 1990 онд хувьсгал хийж байсан МоАХ маань 19 дүгээр зуундаа үлдчихсэн байна. Одоогийн дарга нь энэ байгууллагыг булшлаад дуусгачхаж. Тэгэхээр бид үүнийг л ярилцъя гэж өчигдөр очсон юм. дугаар Их хурлаа гуравдугаар сарын 07-ны өдөр хийе. Х.Баттулга даргатай уулзъя гэж очсон. Гэтэл Х.Баттулгыг эзгүй байна. Баянголд очиж уулз гэсэн.

Би 20 жил МоАХ-оор явсан. Тэд нар өөрсдөө намайг бэлтгэсэн юм. Би бүх жагсаал цуглаанд Хан-Уулыг төлөөлдөг, удирддаг, оролцдог байсан. Х.Баттулга, С.Эрдэнэ, Пүрэвбаатар нар намайг гудамжны улс төрд бэлдсэн. Биднийг бэлдсэн байж эргээд айлгана, дарна гэж байгаа бол чадахгүй шүү. Учир нь бид тэдний бүтээгдэхүүн. Тэмцээд, үгээ хэлээд, эрх чөлөөгөө  хамгаалаад сурсан залуус.

Д.МОНГОЛХҮҮНийтэд үйлчлэх Төрийн бус байгууллагын тухай хуулиар Их хурлыг зарлах эрх нь үүсгэн байгуулагчид бий. Дараа нь ТУЗ-д эрх нь бий. МоАХ-ны ТУЗ-ийн гишүүнээр нэг хүн бүртгэлтэй байна. Мөн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэг л хүн байна. Ийм байж болно. Гэхдээ ийм байхын тулд үүсгэн байгуулагчид нь эрхээ шилжүүлсэн байх ёстой. Гэтэл МоАХ-ны үүсгэн байгуулагчдын хэн нь ч Х.Баттулга руу эрхээ шилжүүлээгүй. Түүнийгээ илэрхийлж үүсгэн байгуулагчдын зөвлөгөөний хуралд бүгд ирж, үгээ хэлсэн. Тэгэхээр МоАХ-ны одоогийн бичиг баримт, тамга эрх зүйн чадамжгүй. Түүх гэрчилнэ.

Х.Баттулга МоАХ-ыг үүсгэн байгуулсан юм уу. Энэ холбоо үүсч байхад Х.Баттулга байсан юм уу. Х.Баттулга 2006 онд гишүүнээр элсэж орсон. Бүхэл бүтэн 16 жилийн дараа энэ байгууллагын босгыг давж орчихоод өнөөдөр өөрийгөө үүсгэн байгуулагч гэж томьёолж болохгүй.

А.Цэрэнбат

-БИД МАНЛАЙЛЛАА ҮЗҮҮЛЭЭД МоАХ-ЫГ АВЧ ЯВНА. БУУЖ ӨГӨХГҮЙ, ЭВЛЭЛДЭХГҮЙ-

-Х.Баттулга гэх хүн МоАХ-г удирдах чадамжгүй гэдгийг батлах өөр ямар үндэслэлүүд байна вэ?

-Ерөнхийлөгчийн тухай хуулиар Х.Баттулга нь ямар нэгэн төрийн бус байгууллага удирдаж болохгүй. Энэ бүрэн үндэслэл.

Төрийн бус байгууллагын дүрэм журмын дагуу нэг хүн аливаа байгууллагыг 15 жил удирдана гэдэг ямар ч боломжгүй.

Ер нь МоАХ-ны тухай ярихдаа Х.Баттулга гэх хүний тухай ярьмааргүй байгаа юм. Энэ байгууллага өөрөө ямар амьтай , үзэл санаатай юуг хамгаалдаг юм. Тэр хамгаалж буй үнэт зүйл юу вэ. Юунд зориод байгаа нь сонин. Х.Баттулга гэдэг хүнийг яриад байвал энэ байгууллагын утга учир алдагдана. Хойд Солонгос гэж ярихаар Ким Чин Ун гэж ойлгодог шиг байж болохгүй.

-Одоо та бүхний хүсээд буй шинэчлэл юу юм. Одоо та хоёрыг эсэргүүцээд буй гишүүдтэйгээ ойлголцоод цааш явж чадах юм уу?

-А.ЦЭРЭНБАТ: 33 жилийн дараа МоАХ-ны шинэ үеийн залуус гарч ирж байна. Хүнд зүйл бий юу гэвэл байна. Гэхдээ бууж өгнө, эвлэлдэнэ гэсэн ойлголт үгүй. Хэн үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдэж буй нь энэ байгууллагыг авч явна. Д.Монголхүү бид хоёр манлайллаа үзүүлээд залуустайгаа хамтраад МоАХ-г цааш аваад явна. Хүссэн, хүсээгүй цаг нь болсон. Өнөөдөр “Ковидын хууль”-иас болж үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх эрхээ эдэлсэн маш олон залуу хоригдож байна. Би л гэхэд Хуууль зүйн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх мэт янз бүрийн асуудлаар Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Д.МонголхүүОдбаяр гэх мэт залуус хоригдож, шалгагдсан. Энэ үед МоАХ хаана байсан юм. Дарга нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх хийгээд явж байна. Коммунистуудын талд ороод буйд нь бидний зэвүү хүрээд байгаа юм. Энэ байгууллагын анхны үзэл санаа нь хүний эрх, эрх чөлөө.

Өнөөдөр МоАХ-ны гишүүд гудамжинд жагсах эсэхээ Ардын намын зөвлөхөөс асуух юм уу. Тэгээд ч бид Баянголын Удирдах зөвлөлд орох гэсэн юм биш.

Х.Баттулга биднийг дайсантайгаа үзэлцэх гэхэд саад болоод байна. Үзэл санааг нухчин дарах гэж байна. Бидний хаврын тэмцэл хүчтэй үргэлжлэх болно.

-Та хоёрын хийсэн хурал хүлээн зөвшөөрөгдөх юм уу?

-Д.МОНГОЛХҮҮХэсэг бүлэг хүн биднийг хурал зохион байгуулах эрхгүй гэчихээр эрхгүй болчихдог юм биш. Саяын зөвлөгөөнөөр МоАХ-ны анхны партизанууд залуу үедээ бүх эрхээ шилжүүлчихсэн. Одоо хэн эрхгүй гэж маргах юм. Маргах дуртай нь марга. Тэр нь тухайн хүмүүсийн л асуудал.