"Ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх шаардлагатай байна" гэв

"Ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх шаардлагатай байна" гэв

УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт: Дараах асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Банкны хууль эрх зүй болон компанийн засаглалыг ойрын хугацаанд сайжруулах шаардлагатай. Чанаргүй болсон зээлийг газар дээр нь очиж үзэх шаардлагатай. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэх шаардлагатай байна.

Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаана. Хамаарал бүхий хүмүүсийн товч судалгааг гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх хэрэгтэй байна. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын чуулган нээлтээ хиймэгц өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна" гэж тусгажээ.