"Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилжээ

"Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилжээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компанриуд Хөгжлийн банкнаас зээл авсан ч чанаргүй ангилалд ороод байгаа. Тиймээс ч хөрөнгийг битүүлжилсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл үүнд Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн гишүүн Б.Баттөмөр хариулт өглөө.

Тэрбээр "Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн. Хэдий энэ хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн гэж Капитал групп мэдэгдсэн ч шалгалтын дараа тодорхой болно. Бид ирэх сард АТГ-ын Олон нийтийн зөвлөлтэй хамтран сонсгол зохион байгуулна" гэлээ.