Завханы Засаг дарга Д.Түвшинжаргал нь албан тушаалаа хоёр өрөө байраар наймаалцсан гэв

Завханы Засаг дарга Д.Түвшинжаргал нь албан тушаалаа хоёр өрөө байраар наймаалцсан гэв

Өнөөдөр /2022.02.23/ Завханы МАН-ын хорооны гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, Завханы Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар ярилаа. 

Тодруулбал, тэд хэлэхдээ "Аймгийн нийт ард иргэдийн амьдралын түвшин сайнгүй байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Хөгжлийн индексээрээ сүүлээсээ хоёрт явж байна. 

Гэтэл МАНАН дэглэмийн жижигрүүлсэн хувилбар Завхан аймагт үүрлэлээ. Засаг дарга Д.Түвшинжаргал нь 2016-2020 оны хооронд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Гэтэл энэ үед АН-тай хуйвалдаж албан тушаалыг76 мкв байраар наймаалцсан. Тухайн үед нь бид энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан ч хариу гараагүй. Хоёр өрөө байрны хахууль аваад албан тушаалаараа наймаалцсан хүнтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй байна. 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Завханы МАН-ын Бага хурал болно. Энэ Их хурлаар хүний эрхийг дээдэлсэн, ардчиллын зарчмаар сонгуулийг явуулах байх. 

Д.Түвшинжаргал нь ах, дүү хамаатан саднаа албан тушаалд томилдог. Засаг даргын албан тушаалд тэнцэх ёс зүйгүй. Худал амлалтыг өгдөг" гэлээ. 

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөндсөн ч бөөн хуйвалдааны эцэст огцруулалгүй авч үлдсэн байдаг. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.