“Шинжиан Шинфа” компани нь Төрийн банканд 20 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байжээ

“Шинжиан Шинфа” компани нь Төрийн банканд 20 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр 2021 онд энэхүү хэрэг нь үйлдэгдсэн. Одоо прокурорын байгууллагад хянагдаж, шүүх рүү шилжих шатандаа явж байна. Концесс эзэмшигч гадаад хүний машинд хоёр хүн сууж Улаанбаатар хотын зах руу аваачсан. Ингээд эрх чөлөөнд нь халдан зодож улмаар “Концесс эзэмших эрхээсээ татгалз” гэж гарын үсэг зуруулсан байдаг. Гарын үсэг зуруулсан бичгээ Төрийн ордны шуудангаар дамжуулан концесстой холбоотой байгууллага руу явуулсан. Энэ хэрэг шалгагдаж байна” гэх мэдээллийг өгсөн.
 
Тэгвэл Хууль зүйн сайдын мэдээлсэн компани нь “Шинжиан Шинфа” гэх БНХАУ-ын компани байж магадгүй талаар эх сурвалж мэдээлэв. Тэгвэл тус компани нь Төрийн банканд 20 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байжээ.
 
Мөн Увс аймгийн “Худалдааны гудамж”-ны 3.2 км зам, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг хэрэгжүүлж байсан байна.