Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулахын тулд авто замын хураамжийг нэмэгдүүлнэ

Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулахын тулд авто замын хураамжийг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлж Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүсээс гарц шийдэл, хариуцлага нэхэж буй. 

Түгжрэлийг бууруулах ямар төлөвлөгөө байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар дараах мэдээллийг өглөө.  Тодруулбал, "Түгжрэлийг шийднэ шүү дээ угаасаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй  665 мянган тээврийн хэрэгсэл байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй нь 480 орчим мянга болж байна. Жилд 80 мянгаар тээврийн хэрэгсэл өсч байна. Гэтэл Улаанбаатарт 35-50 км зам жилд нэмэгдэж байна. Тэгэхээр Ухаалаг удирдлагын системтэй болох хэрэгтэй. Нийтийн тээврийн нэгдсэн систем, тойрог хурдны зам, бусад холбоос замууд хэрэгтэй. Зогсоолыг бид төлбөртэй болгох ёстой. 

Мөн түгжрэлийн талаарх мэдээллийг ард иргэдэд өгч соён гэгээрүүлэх ёстой. Системтэй, бодлоготой, үе шаттай оруулна. Түгжрэл шийдэх 30 асуудлыг эхний ээлжинд батлуулахаар бэлтгэж байна. 

Тодруулбал, 

  1. Автозамын хураамжийг нэмэгдүүлнэ. Бүх хураамжийг нэмэгдүүлж төлбөрөөр нь камер авч, big data үүсгэх, нэгдсэн системтэй болно. 
  2. Зам, гүүрэн байгууламж, хурдны зам, тойрог зам, автобус парк шинэчлэлтүүд, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх гээд хосолсон ажлууд хийгдэнэ.
  3. Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглоно" гэлээ. 

Мөн тэрбээр нэг хэсэгтээ түгжрэнэ. Түгжрэлийг бууруулахын тулд хатуу, зөөлөн, зохицуулалтын гэх мэт олон бодлогыг явуулна гэлээ.