Ардчилсан намын даргын сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Ардчилсан намын даргын сонгуулийн товлон зарлаж байна. Сонгуулийн гуравдугаар сарын 9,10-ны өдөр бүртгэж, гуравдугаар сарын 16-ны өдөр сонгуулийн сурталчилгааг эхэлж, дөрөвдүгээр сарын нэгний өдөр дуусгаж, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийг зохион байгуулж, санал хураахаар Дотоод сонгуулийн хороо тогтоод байна. Ардчилсан намын даргын сонгуулийг өмнө 2021 онд зохион байгуулж, О.Цогтгэрэл гэж хүн сонгогдсон. Улмаар түүнийг батламжлахаар Улсын Дээд шүүхэд өргөн барьсан боловч тодорхойгүй шалтгаанаар бүртгэж аваагүй. Ингэхдээ Ардчилсан намын даргын сонгуулийг дүрэм журмын дагуу дахин зохион байгуулж, даргаа сонгож ирүүлбэл бүртгэхээс татгалзах зүйлгүй гэсэн учраас энэ удаа Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байгаа юм" гэлээ.
Мөн тэрбээр "Дээд шүүхээс Ардчилсан намын Их хурал, намын үндэсний бодлогын хороо болон тэдгээрийн гаргасан шийдвэр нь хүчинтэй гэж үзсэн учраас бид энэхүү сонгуулийн товыг зарлаж байгаа юм. Улсын Дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх хүний мэдээлэл байхгүй. Өнөөдөр өөрийгөө намын дарга хэмээн мэдээлж байгаа хүмүүс Ардчилсан намыг төлөөлөх боломжгүй юм. Тиймээс намын даргыг сонгох зайлгүй шаардлага тулгараад байна" гэдгийг онцоллоо.
ҮЗЭХ: