Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нар цэгцэлдэггүй юм

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нар цэгцэлдэггүй юм

Ардчилсан намаас долоон хоног бүрийн Пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг.  Энэ удаагийн мэдээллээр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “2011-2016 оны хооронд Хөгжлийн банкны зээлийг удирдах зөвлөл нь бус УИХ, Засгийн газраар орж, шийдвэр гаргаж байж, зээл олгодог байсан. Гэтэл МАН үнэмлэхүй олонх болсныхоо дараа буюу 2017 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ТУЗ нь зээл олгодог болгож өөрчлөөд сонгуулийн мөнгөө хийх, хамаарал бүхий хүмүүстээ зээл олгосон. Эрх баригчид зургаан жил энэ талаар нэг ч дуугараагүй байж, өнөөдөр гэнэт ярьж байгаа нь тэдний тавьж байгаа жүжиг. Үүнийгээ Ардчилсан нам руу хандуулах гэж байгаа нь инээдтэй хэрэг. Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нар цэгцэлдэггүй юм. Хөгжлийн банк өнөөдөр хөгжлийн бус МАН-ын халаасны банк болох гэж байна” гэв.