ГХЯ: Бид Украин дах нөхцөл байдал тайван үед эх орондоо ирвэл яасан юм бэ гэж оюутнууддаа сануулж байсан

ГХЯ: Бид Украин дах нөхцөл байдал тайван үед эх орондоо ирвэл яасан юм бэ гэж оюутнууддаа сануулж байсан

Өнөөдөр /2022.02.24/ Украины Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан. Үүнээс хойш ОХУ-ын цэргийн хүчин Украины зүүн нутгийн хотууд руу пуужин харваж, агаарын баазуудад нь цохилт өгөөд байна.

Тэгвэл Засгийн газар 16.00 цагт хуралдаж Украин улсаас иргэдээ татаж авах асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцууллаа, Тэрбээр “Тус улс дахь Консулаас бидэнд цаг тутам нөхцөл байдлын мэдээлэл өгч байгаа. Одоогоор тус улсад ямар нэг халдлагад өртсөн барилга байгууламж, гадаадын иргэн байхгүй гэсэн. Тус улсад суралцаж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд баримт бичиг, хэрэгцээтэй зүйлсийг биедээ авч явахыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд тус улсын хоргодох байранд орох, зөвлөмжийг дагах хэрэгтэй.

Ээлжит бус хурлаар иргэдээ 3,4 төрлийн вариантаар эх оронд нь авчрах асуудлыг хэлэлцлээ. Эхний байдлаар энэ 26, 27-ны өдөр шуурхай нислэгээр татаж авахаар төлөвлөсөн.

Харин тус нислэг цуцлагдвал автомашинаар зөөх шийдэл болон тусгай үүрийн нислэг явуулна гэж төлөвлөөд байна. Хэзээ бүрэн татаж дуусахыг хэлж мэдэхгүй. Ямартай ч бид шуурхай арга хэмжээг авна” гэв.

Мөн одоогоор Украинд байгаа иргэдийн зүгээс гаргасан гомдол санал байхгүй. Харин дөрвөн оюутны ар гэрийнхэн хүүхдүүдээ хэрхэн татаж авах вэ. Нөхцөл байдал хэр байна гэсэн асуудлаар ирж уулзсан. Зарим оюутнууд сарын өмнөөс асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үед "Та нар онгоц явуулаач ээ. Тусгай үүрийн нислэг явуулахгүй юм уу" гэсэн асуудал тавьсан юм. Тухайн үед бид нар хариуд нь "Нөхцөл байдал харьцангуй хэвийн байна. Тэгэхээр тусгай үүрийн нислэг үйлдэх нөхцөл байдал бүрдээгүй байна. Боломжтой бол  эцэг, эхтэйгээ зөвлөлдөөд ирчихвэл яасан юм" гэсэн. Бидний энэ зөвлөгөөг дагаад 41 оюутан эх орондоо ирчхээд байна гэлээ.