Эдийн засагч, судлаачдыг Орос, Украины асуудалд болгоомжтой хандах чиглэлийг албаныхан өгсөн бололтой

Эдийн засагч, судлаачдыг Орос, Украины асуудалд болгоомжтой хандах чиглэлийг албаныхан өгсөн бололтой

Өнгөрөгч мягмар гараг /2022.02.22/-т ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч Луганск, Донецк бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсний дараа зүүн Украинд цэрэг оруулах тушаалыг Батлан хамгаалахын яамандаа өгсөн. Ингэснээр өчигдрөөс бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж, одоо Киев хотын Даймер, Иванковт тулалдаан үргэлжилж байгаа талаар Украины тал мэдэгдээд байгаа билээ.

Харин үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Орос, Украины асуудлаас үүдэн шатахууны үнэ өсөж ч болно, буурч ч болно. Хэрэв ОХУ-ын экспортод хориг тавибал бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй. ОХУ-аас шатахуун авахдаа бид Сингапурын биржийн үнээр тооцож авдаг" гэх зүйлийг өгүүлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. 

Тэгвэл нэр нөлөө бүхий эдийн засагчид, геополитик судлаачдыг Орос, Украины асуудалд болгоомжтой хандах чиглэлийг албаныхан өгсөн бололтой. Учир нь манай улсын мөнхийн хөрш ОХУ нь дайны нөхцөл байдалтай байгаа тул гадаад харилцаа нь тун эмзэг байгаа юм. Тиймээс ч түрүүлж дүгнэлт хийхгүй байхыг сануулсан бололтой.