Н.Анхбаяр: Украинд байгаа оюутнуудтай холбоотой асуудалд Элчин сайд болон бусад ажилтанд ч хариуцлага тооцно

Н.Анхбаяр: Украинд байгаа оюутнуудтай холбоотой асуудалд Элчин сайд болон бусад ажилтанд ч хариуцлага тооцно

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлч “Харьковт байгаа хүүхдүүд нутаг буцах хүсэлтээ өгсөн ч Консулын газар болон Гадаад харилцааны яамнаас албан бичиг ирүүлээгүй гэдэг шалтгаанаар явж чадаагүй гэсэн мэдээллийг оюутнууд өгч байгаа. Уг асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох” эсэхийг асуулаа.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Харьков руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон Улсын улаан загалмайн нийгэмлэг тусламж оруулах гээд чадахгүй байгаа. Бид Монгол дахь Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад хоол хүнс, эмийн тусламж үзүүлье гэсэн ч мөн оруулахгүй байгаа.

Хариуцлагын асуудал мэдээж яригдана. Гэхдээ үлдэж байгаа хүүхдүүд, монгол иргэдийн амь нас эрүүл мэнд хамгийн чухал байна. Хариуцлагын асуудал элчин сайд болон бусад ажилтны хувьд ч яригдана. Одоогоор газар дээр нь Гадаад харилцааны яамны хоёр ажилтан, Унгараас хоёр, Чехээс хоёр ажилтан Варшав болон хил хооронд нэмэлтээр ажиллаж байна" гэв.