Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгожээ

Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгожээ

МАН-ын 30 дугаар Их хурал өнгөрсөн арванхоёрдугаар сард /2022.02.03/ болсон. Тус намын дүрмийн дагуу Их хурлын дараа Нийслэлийн намын хорооны хурал хуралдах ёстой. Энэ дагуу Нийслэлийн МАН-ын хурал нэгдүгээр сард /2022.1.29/ хуралдаж Д.Сумъяабазарыг даргаараа улираан томилсон юм.

Мөн дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн билээ.

Үүний дараа Дүүргийн намын хороод хуралдаж даргаа сонгож, бүтцээ шинэчилсэн. Тэгвэл өнөөдөр /2022.02.28/ аймгуудын намын хороо Бага хурлаа хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар аймгийн намуудын Бага хурал ширүүн "уур амьсгал" дунд болж байгаа аж. Тухайлбал, Завханы МАН-ын гишүүд намын дарга, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг хөндсөн байна. Мөн Ховдын МАН-ын Бага хурлаар бүтцийн шинэчлэл болон өөр бусад асуудлыг хэлэлцэж гишүүд нь өөр хоорондоо нэлээн маргаантай байгаа гэх мэдээлэл байна. 

Тэгвэл дөнгөж сая Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгожээ.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнтэй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өрсөлдөж, асуудал үүсгэсэн ч шийдвэр ийнхүү гарсан байна. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө