Хөгжлийн банкны асуудлаар энэ сарын 07-ны өдөр УИХ-аар нээлттэй сонсгол хийнэ

Хөгжлийн банкны асуудлаар энэ сарын 07-ны өдөр УИХ-аар нээлттэй сонсгол хийнэ

Энэ сарын 07-ны өдөр /2022.03.07/ Хөгжлийн банкны  асуудлаар УИХ-аар нээлттэй сонсгол хийхээр болсон байна. 

Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд эргүүлэн төлүүлэхэд Засгийн газраас анхаарч буй. Тус банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, "Чанаргүй" гэсэн ангилалд орж, улмаар шүүхээр нэхэмжилсэн компаниудыг нэрийг зарлаж, үе үеийн дарга нарыг нь шалгах ажиллагааг хуулийн байгууллагаас эхлүүлээд байгаа юм. 

Уг хэлэлцүүлэгт Хөгжлийн банкнаас зээл авсан аж, ахуй нэгжийн төлөөллүүд, тус банкны төлөөлөл мөн бусад салбарынхан оролцож байр, сууриа илэрхийлэх аж. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан дүгнэлтийг Засгийн газар, УИХ-д өгч холбогдох шийдвэрийг гаргана гэх мэдээлэл бий.