Д.Сумъяабазар: Ерөнхий сайд асан М.Энхсайханд хамтарч ажиллах санал тавьсан

Д.Сумъяабазар: Ерөнхий сайд асан М.Энхсайханд хамтарч ажиллах санал тавьсан

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын бүтэн байгуулалт, эдийн засгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох асуудал бол УИХ-ын асуудал, нийслэлийн хувьд санал оруулах ёстой. Шаардлагатай бол УИХ-д саналаа оруулдаг. Нийслэлийн хот тохижилтын ажилд ганц буруу талдаа хүрдтэй машины асуудал яригдахгүй. Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын газар биш. Ашиглалтаас гарсны дараа баттерейг нь яах юм. Түүнийг нь дахин ашиглах үйлдвэр байгуулах зэрэг бодож байна. 

Нэг сая 600 мянган хүн гэдэг бол манай хотын эдийн засаг. Миний хувьд нэг сая 600 мянган хүн гэдэг бол 244 жил алтан тэвшийн хөндий, хүн чулууны хонхорт цугларсан ард түмний нэгдэл. Энэ хугацаанд хүн амын төвлөрөлийг зөв зохицуулбал, эдийн засаг болох зүйл. Үүнийг хөдөлмөрийн бүтээмжид суурилсан эдийн засаг болгоно гэж байгаа юм. Тэгэхийн тулд хувийн хэвшлээ бүх талаас нь дэмждэг бодит тогтолцоог бүрдүүлье гэж байна. Дэлхийн хотууд тухайн улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80 хувийг бүрдүүлдэг юм билээ. Тэгэхээр манай Улаанбаатар хот өөрөө эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмжид суурилуулна гэдэг нь уул уурхайгаас олж байгаа орлогоо хотынхоо бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хэлбэрээр нь оруулья гэсэн санааг гаргаж байна. Үүнийг хотын эдийн засаг гэнэ. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хотынхоо хөгжил, эдийн засгийн төлөө хамтарч ажиллаач гэдэг санал тавьсан.М.Энсайхан сайд бол дэмжсэн.

Машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоогүй.” гэв.