“Эрдэнэт үйлдвэр”-д бүртгэлтэй 52 айлын орон сууцыг албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна

“Эрдэнэт үйлдвэр”-д бүртгэлтэй 52 айлын орон сууцыг албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж,“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилхаар шийджээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байгаа аж.