Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийг төлөх явц сүүлийн долоо хоногт удааширч байна

Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийг төлөх явц сүүлийн долоо хоногт удааширч байна

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.02/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинээр томилох асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох хуулийн үйл явц үргэлжилж байна. ТУЗ-д төрийн албанаас хүмүүс орно. Мөн хараат бус гишүүд томилогддог. Материалууд хуулийн хугацаандаа ирсний дараа сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн Авлигатай тэмцэх газраас төрийн албанд тэнцэх эсэх тодорхойлолт нь ирэхээр шинэ ТУЗ томилогдоно.

Хөгжлийн банкнаас авсан нийт чанаргүй зээлийн 3/1-ийг төрийн өмчит үйлдвэрийн газрын зээлүүд эзэлж байгаа. Үүнд Засгийн газраас анхаарч зээлийг нь яаралтай төлүүлэх ажлыг харъяа яамд анхаарч ажиллах гэж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар нь зээл аваад үр өгөөжгүй ажилд зарцуулсныг таслан зогсоож дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарна. Сүүлийн саруудад 49.8 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банканд төлөгдсөн. Гэтэл энэ эрч сүүлийн долоо хоногт саараад байна. Үүнийг сааруулж болохгүй. Төлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: