Тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн Ш.Үнэнбат, А.Сүхбат тэргүүтэй хүмүүсийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн Ш.Үнэнбат, А.Сүхбат тэргүүтэй хүмүүсийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Өнгөрсөн сарын 18-ны өдөр /2022.02.18/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж, нэр бүхий иргэдийг тус намын гишүүнчлэлээс хассан бол, Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдоод байгаа МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдон өндөр албан тушаал хашиж буй гишүүдэд"тайлбар" ирүүлэх хугацаатай үүргийг өгсөн. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгсөн. 

Тэгвэл тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн зарим гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг Хяналтын хорооноос ойрын хугацаанд гаргахаар болсон гэж эх сурвалж мэдээлллээ. 

Тухайлбал, Ш.Үнэнбат, А.Сүхбат нараас эхэлж түдгэлзүүлэх бололтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэж болно. 




Өнөөдөр гахай өдөр

14 цагийн өмнө