"Хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллах ёстой” гэж үзэж байгаа тул манай улс “түдгэлзэх” санал өгсөн гэв

"Хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллах ёстой” гэж үзэж байгаа тул манай улс “түдгэлзэх” санал өгсөн гэв

Украины асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Онц тусгай чуулган 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд хуралдаж, “Украины эсрэг түрэмгийллийн тухай” тогтоол баталсан. 

Уг тогтоолд Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан ОХУ-ыг Украины газар нутгаас цэргийн хүчээ гаргах, Минскийн гэрээг мөрдөж ажиллахыг шаардсан заалтууд туссан.  Нийт 141 улс тогтоолын төслийг дэмжиж “төлөө” санал өгсөн бол  Беларусь, БНАСАУ, Эритрей, Сири болон ОХУ бүхий 5 улс “эсрэг” санал өгсөн. 

Мөн 35 улс түдгэлзэж, 12 улс (Азербайжан, Буркина Фасо, Камерун, Эсватини, Этиоп, Гвиней, Гвиней-Бисау, Марокко, Того, Туркменистан, Узбекистан, Венесуэл) санал хураалтад оролцоогүй.

Манай улс холбогдох талууд яриа хэлэлцээний замаар дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллах ёстой гэж үзэж байгаа тул “түдгэлзэх” санал өгсөн талаар албаныхан мэдээллээ.

 

 

 

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө