Эрх баригчид ХБ-аар халхавчилж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дахин их хэмжээний зээл авч, идэх гэж байна

Эрх баригчид ХБ-аар халхавчилж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дахин их хэмжээний зээл авч, идэх гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Хөгжлийн банкны асуудлыг нэг намын нарийн дарга гарч ирээд улс төржүүлээд өөрсдөө анх илрүүлээд гаргаад ирсэн мэт ярьж байна. Үгүй. Үүнийг 2020, 2021 оны Монголбанкны шалгалтын дүнгээр л энэ банкыг болохоо байсан гэдгийг тогтоосон. Гэсэн ч сонгууль болох гэж байсан учраас эл дүнг танилцуулалгүй дарж байгаад сая л гаргаж ирж байгаа юм. Уг нь шалгалтын дүнгээр Ардчилсан намыг харлуулах гэж байсан ч 2012-2016 онд Хөгжлийн банкнаас олгосон зээл үнэхээр бүтээн байгуулалт өрнүүлсэн байсан. Харин үүнээс хойших зээл нь асуудалтай байсан учраас ингэж дарж байгаад сая гаргаж ирчихээд улс төржүүлээд байна.

Эрх мэдэлтнүүд хууль өөрчилж, Хөгжлийн банкийг дампууруулсан. Бодлогоо анхаарах ёстойгоос биш чөлөөт цаг зээлийн үед аж ахуйн нэгжүүдийг харлуулах чухал биш. Энэ банкийг цааш авч явъя гэж байгаа бол улстөрчдийн оролцоог халах хэрэгтэй. Эрх баригчид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дахин их хэмжээний зээл авч, идэх гэж байгаа учраас л өнөөдөр шударга хүний дүртэй байгаа байна гэж хардаж байна" гэлээ.