АН-ын Ажлын хэсгийнхэн нэг өдрийн цалингаа Украины ард түмэнд хандивлаж байгаа гэдгээ мэдэгдлээ

АН-ын Ажлын хэсгийнхэн нэг өдрийн цалингаа Украины ард түмэнд хандивлаж байгаа гэдгээ мэдэгдлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан нам  мэдэгдэл гаргасан. Тив дэлхийг доргиосон ОХУ, Украины асуудал найм дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ асуудалд Ардчилсан намыг хоёр мэдэгдэл гаргалаа гэж шүүмжилж байна. Эхний мэдэгдэл ОХУ-ын хууль ёсны тэргүүн рүү дайрсан, үйл ажиллагаанд мэдээлэлгүй хандсан мэдэгдэл гаргасан ч агуулгын хувьд зөв байсан. Хэд хоногийн өмнө хэсэг залуус дайныг эсэргүүцэж, жагссан байсан. Жагсах бүрэн эрхтэй. 

Миний хувьд Украин улсын Киев хотод таван жил сурч байсан. Монгол Улсын олон мянган иргэн суралцаж байсан. Тусламжийн гараа сунгах ёстой. Тиймээс миний бие нэг сарын цалингаа хүмүүнлэгийн аянд хандивлаж байна. Энэ аянд бүх Монголчуудыгаа уриалж байна" гэсэн юм. 

Мөн Ардчилсан намын Ажлын хэсгийнхэн нэг өдрийн цалингаа Украины ард түмэнд хандивлаж байгаа гэдгээ мэдэгдлээ.