УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украинчуудад 1290 орчим ам.доллар хандивлана

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украинчуудад 1290 орчим ам.доллар хандивлана

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар өнөөдөр /2022.03.04/ Төрийн ордонд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, Украинчуудад нэг сарын цалингаа хандивлаж байгаа талаараа мэдэгдсэн юм.  Тэрбээр “Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган монгол иргэн тэнд суралцаж байсан. Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна. Мөн монголчуудаа уриалж байна” гэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, бүлгийн даргын нэг сарын цалин 3,7 сая төгрөг байдаг аж. Тэгэхээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 1290 орчим ам.долларыг Украинчуудад хандивлах нь.  Харин намын бүлгийн Ажлын ажлын албанхан сайн дурын үндсэн дээр хандив өгөхөөр болсон байна.