АН-ын их хурлын зарим төлөөлөгчид Украины далбааг илтгэх “шар, цэнхэр” өнгийн хувцас өмсжээ

АН-ын их хурлын зарим төлөөлөгчид Украины далбааг илтгэх “шар, цэнхэр” өнгийн хувцас өмсжээ

Украины газар нутаг руу Оросын арми довтлоод найм хонож байна. Харин тус цэргийн түрэмгийллийг Монголын Ардчилсан нам /АН/ буруутгаж мэдэгдэл гаргасан байдаг.

Харин өнөөдөр /2022.03.05/ АН-ын ээлжит бус XIII их хурал МҮЭСТО-нд болж байгаа юм. Тус хуралд 30 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч Танхимаар болон цахимаар оролцож байгаа гэх албаны мэдээлэл байгаа юм. Тэгвэл тус их хурлын төлөөлөгчид Украины төрийн далбааг илтгэх “шар, цэнхэр” өнгийн дээл, зангиа, цамц өмсжээ. Тэдний энэхүү үйлдлийг Оросын арми Украины газар нутаг руу түрэмгийлсэн үйлдлийг эсэргүүцсэн байж болзошгүй юм. Учир нь энэ талаар тэд ямар нэг тайлбар хийгээгүй байна.

АН-ын Их хурал. 2022.03.05

АН-ын Их хурал. 2022.03.05