Халдварын тохиолдол буурч улсын хэмжээнд 173 тохиолдол бүртгэгдлээ

Халдварын тохиолдол буурч улсын хэмжээнд 173 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 173 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Тодруулбал,

  • 86 нь орон нутагт,
  • 87 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
    Уг өвчний улмаас нэг хүн нас барсан байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,614 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн ээж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 369
Хүндэвтэр – 1,087
Хүнд - 139
Маш хүнд – 19 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 5,545 хүн байгааг ЭМЯ мэдээллээ.