Ц.Элбэгдорж: МоАХ ажиллахгүй байвал чи өөрөө ардчилал, эрх чөлөөний гал байх ёстой

Ц.Элбэгдорж: МоАХ ажиллахгүй байвал чи өөрөө ардчилал, эрх чөлөөний гал байх ёстой

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Тавдугаар их хурал өнөөдөр /2022.03.07/ МҮЭСТО-нд болж байна. Энэ удаагийн хурлаар тус холбооны даргыг сонгож магадгүй байна.

Харин тус их хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.  Тэрээр, “32 жилийн өмнөх энэ өдөр МоАХ анх үүсгэн байгуулагдахдаа яаж ажиллах талаар ярилцаж байсан. Үндсэн хуульд "Монгол Улс ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн улс болно" гэж бичсэн нь Монголын ардчиллын үр дүнг баталгаажуулсан сонголт байсан. Тэр хугацаанд олсон бүх ололт амжилт, сайн зүйлүүдээ Үндсэн хуульд тусгасан. Эрх чөлөө, ардчилал гэдэг хэзээ ч төгс байдаггүйг бид харж байна. Өдөр бүр л эрх чөлөө, ардчиллынхаа тухай санаа зовж, бодож явахгүй бол болохгүй.

Өнөөдөр МоАХ ажиллахгүй байвал чи өөрөө ардчилал, эрх чөлөөний гал байх ёстой. Үүний үр дүнд Монголын ардчилал газар бүрт тархана. Төр засгаас гаргаж буй буруу шийдвэрүүдийг шүүмжилж гарч ирж байгаа хүмүүсийг би үргэлж дотроо дэмжинэ. Тиймдээ ч энэ хүний ард Ц.Элбэгдорж байна гэж харддаг байх. Эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа хүн бүрийн ард Ц.Элбэгдорж байх болно. Үүнийг цээжилж явах хэрэгтэй. Бид нэг л өдөр энэ орчлонгоос явлаа гэхэд эрх чөлөөний үзэл санаа болж үлдэх ёстой” гэсэн юм.