МоАХ-ны өнөөдрийн Их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгоно

МоАХ-ны өнөөдрийн Их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгоно

Өнөөдөр /2022.03.07/ Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны Их хурал МҮЭСТО-нд болж байна. Тус их хуралд МоАХ-ны 500 орчим төлөөлөгч оролцож байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  Д.Монголхүү, А.Цэрэнбат тэргүүтэй гишүүд Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Онц их 5 дугаар их хурлыг хийж, “МоАХ-ны ерөнхий зөвлөлийн 21 гишүүнийг баталж, Их хурлаа ирэх зургадугаар сараас өмнө хийхээр тогтсон” билээ. Тэгвэл тэд өнөөдөр МоАХ-ны Их хурлыг хийж, тэргүүнээ сонгох ажээ. Сонирхуулахад, хоёрдугаар сард болсон МоАХ-ны онц их хурлаар Д.Монголхүүг тус холбооны Ерөнхийлөгчил нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж зарим гишүүд нь үзэж, нэрийг нь дэвшүүлсэн байдаг.