Б.Батдаваа: Дайныг зөвтгөөд байгаа хүмүүс дайн манай улсыг хүнд байдалд оруулна гэдгийг ойлгоосой

Б.Батдаваа: Дайныг зөвтгөөд байгаа хүмүүс дайн манай улсыг хүнд байдалд оруулна гэдгийг ойлгоосой

ОХУ-ын арми Украин руу “түрэмгийлсэн” үйлдлийг Дэлхийн олон улс орон эрс буруутгаж, Орост эдийн засгийн олон арван хориг арга хэмжээ аваад байна. Мөн олон улс оронд “дайныг эсэргүүцсэн” жагсаал болж байгаа юм.

Харин манай зарим иргэд “дайны эсрэг” жагсах үеэр хэсэг иргэд тэднийг жагсаалыг эсэргүүцэж, “В.Путиныг дэмжиж” буй мэт үйлдэл гаргах болсон. ТэгвэлҮндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа өөрийн твиттер хуудастаа, “Дайныг зөвтгөөд байгаа хүмүүс энэ дайн манай улсыг улам хүнд байдалд оруулж магадгүй гэдгийг ойлгоосой. Дотоодын зөвшилцөл, үндэсний эв нэгдэл энэ цагт бидэнд хамгийн чухал” хэмээжээ.