ШУУРХАЙ: Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг НУУЦААС гаргах Б.Энхбаярын хүсэлтийг ЗГ хүлээн авч, дэмжлээ

ШУУРХАЙ: Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг НУУЦААС гаргах Б.Энхбаярын хүсэлтийг ЗГ хүлээн авч, дэмжлээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ сарын 1-ний өдөр Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг Улсын нууцаас гаргахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн байдаг. 

Тэрбээр уг хүсэлтдээ "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ахлан Хөгжлийн банканд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд шалгалт хийсэн. Харин Засгийн газар эл шалгалтын дүнг хаалттай хэлэлцэн, нууцад хамруулсан байдаг. Харин энэхүү дүгнэлт нь одоо нууцад байх ач холбогдлоо алдсан буюу нууцлаад байх шаардлагагүй болсон. Нөгөө талаар уг дүгнэлтэд хөндөгдсөн асуудлаар байр сууриа илэрхийлэхэд одоо хууль зүйн хариуцлага хүлээхээр байгаа тул эрх хязгаарлагдаж байна. Тиймээс хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэж байна" хэмээгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан байдаг. 

Тэгвэл түүний энэхүү хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг Улсын нууцаас гаргахыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар дэмжсэн байна. Ингэснээр Хөгжлийн банкны асуудал "нууцгүй" болж байна.