Ханги-Мандалын боомтыг маргааш НЭЭХ тул Засгийн газрын хурлаар холбогдох асуудлыг хэлэлцэж, баталжээ

Ханги-Мандалын боомтыг маргааш НЭЭХ тул Засгийн газрын хурлаар холбогдох асуудлыг хэлэлцэж, баталжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 13:00 цагт танилцуулах юм.

Өнөөдөр /2022.03.09/-ийн хурлаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт тэргүүтэй асуудлуудын талаар хэлэлцэж байгаа юм. Мөн маргааш /2022.03.10/ Ханги-Мандалын боомтыг нээх гэж байгаа тул тус боомттой холбоотой асуудлуудыг хэлэлцэж, эцсийн шийдвэрүүдийг гаргажээ.