Х.Нямбаатар: Хөгжлийн банктай холбоотой 130 хуудас бүхий НУУЦ шалгалтын материалыг нийтэд ил болгоно

Х.Нямбаатар: Хөгжлийн банктай холбоотой 130 хуудас бүхий НУУЦ шалгалтын материалыг нийтэд ил болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл болон Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрээр, "Өнөөдрийн хуралдаанаар 2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцлээ. 130 хуудас шалгалтын материал байгаа. Тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнд хэвлэж авах боломжтой.

Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан” гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө