Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн ажлаа өгөхөөр болжээ

Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн ажлаа өгөхөөр болжээ

Өнгөрсөн есдүгээр сард /2021.09/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр спорт, олимпизмын чиглэлээр Ерөнхий сайдад зөвлөж байгаа юм. 

Тэгвэл Х.Баттулга нь ойрноос уг ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар түүнтэй ойр байдаг зарим эх сурвалжаас асуухад үгүйсгэсэнгүй. Шалтгаан нь Ардчилсан намын даргад нэр дэвшиж буйтай холбоотой аж.

Ардчилсан намын даргад нэр дэвшихээр Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлээд байгаа. Харин намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа нь энэ долоо хоногийн Лхагва /2022.03.16/ эхлэх бөгөөд Х.Баттулга үүнээс өмнө Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаа өгөхөөр тохирсон гэх мэдээлэл ч байна.  Ташрамд дурдахад, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх нь төрөөс ямар нэгэн хангамж эдэлдэггүй. Харин Х.Баттулгын хувьд энэхүү зөвлөхийн ажлаараа өөртөө болоод бусдад улс төрийн том хамгаалалтыг бий болгоод байсан гэдэг. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө